О.Содбилэг: Роснефтьтэй энэ сард 1500 тонн, ирэх сард 44 мянган тонн бензин авах тохироог хийлээ
Манай улс шатахууны хомстолд ороод байна. Энэ байдал ирэх аравдугаар сарын 01-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэдэг мэдээллийн Уул уурхайн сайд өгсөн билээ. Иймд шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд энэ сарын 21-ны өдөр ОХУ-ын шатахуун экспортлогч компаниудтай “хэлцэл” хийхээр тус улсыг зорьсон байна.
Тэгвэл хэлэлцээ тун амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Роснефть компаниас энэ сардаа 1500 тонн 92 бензин, 10-р сард 44 мянган тонн 92 бензин, 9-р сард ачигдаагүй байсан 10к тонн 92 бензин авах тохиролцоог хийсэн гэж Петровис компанийн захирал О.Содбилэг твиттер хуудастаа мэдээллээ.
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2021/09/6-1.png)
Эргэн сануулахад... манай дотоодын компаниудыг төлөөлж Петровис компанийн захирал О.Содбилэг, Шунхлай компанийн захирал Ж.Мөнхнаран нарын хүмүүс ОХУ-руу хэлэлцээр хийхээр явсан билээ.
Сэтгэгдэл үлдээх