Цэс Close

Пентхаус цувралын гуравдугаар бүлгийн зураг авалт маргааш эхэлнэ

Хайр сэтгэл, өс хонзон, өшөө авалт, эхийн хайр, өрсөлдөөн хосолсон 100 давхар тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг баячуудын хооронд өрнөх адармаатай харилцааг үзүүлдэг “Пентхаус” цувралын гуравдугаар бүлгийн зураг авалт маргааш эхлэхээр болжээ.

Төслийн багийнхны өмнө мэдээлснээр шинэ бүлэгт Юү Жэннигийн аав болох Юү Дон Пил болон Логан Литэй хамт онгоцоор ирсэн Жүн Ги нарын дүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаад илүү их ээдрээтэй бас санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн байна хэмээж байсан.

Үүнтэй холбогдуулан нитизүүд Шим Сү Рён амьд үлдэж чадсан шиг Логан ч гэсэн амьд эргэж ирнэ гэсэн таамгийг дэвшүүлээд эхэлсэн байна.

Цувралын зураг авалт өнөөдөр эхэлж ирэх зургаадугаар сараас эхний ангиа цацах бөгөөд наймдугаар сар хүртэл долоо хоногт нэг анги цацагдахаар төлөвлөжээ.

Сануулахад, цувралын нэгдүгээр бүлэг өнгөрөгч оны аравдугаар сарын 26-нд 20 ангитайгаар үзэгчдийн хүртээл болж байсан бол хоёрдугаар бүлэг нь 2021 оны хоёрдугаар сарын 19-нд 13 ангитайгаар үзэгчдийн хүртээл болж байсан юм.

эх сурвалж: soompi.com

koreatimes.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах