Роналдогийн үнэ 50 сая евро болтлоо буулаа
Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдогийн зах зээлийн үнэ 50 сая евро болтлоо буужээ. Хөлбөмбөгийн зах дээрх хөлбөмбөгчдийн үнэлгээг байнга гаргадаг Transfermarkt.de цахим хуудас Италийн лигийн хөлбөмбөгчдийн үнэлгээг шинэчлэхдээ ийм дүн гаргажээ.
Үнэ буурах болсон гол шалтгаан нь мэдээж Роналдогийн нас, мөн гэрээ дуусах хугацаатай шууд холбоотой юм. Криштиано Роналдо сар гаруйн өмнө 36 нас хүрсэн. 2008 онд “Манчестер Юнайтед”-д тоглож байхад түүний үнэ 50 сая евро байсныг мөн дурьджээ.
Криштиано Роналдо 2018 оны зун Испанийн “Реал Мадрид”-аас Италийн “Ювентус”-т 100 сая еврогоор очсон. Түүний гэрээ 2022 оны зун дуусгавар болох юм. Одоогоор Италийн лигт 23 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж явна.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх