Цэс Close

Роналдо дэлхийд 10 ширхэг үйлдвэрлэх автомашин захиалжээ

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдогийн төрсөн өдөр энэ сарын 5-нд болсон. Тэгвэл төрсөн өдрөөрөө Роналдо өөртөө шинэ супер автомашин захиалсан гэнэ.

Найман сая еврогийн үнэтэй Bugatti Centodieci нь энэ оны сүүлчээр бүрэн бэлэн болж эзэндээ очих юм байна. Роналдогоос гадна өөр 9 хүн тус автомашиныг захиалаад байгаа юм байна.

16 цилиндрийн хөдөлгүүртэй, 2.4 секундэд 100 км/цаг хүртэл хурд авах чадалтай, дээд хурд нь 380 км/цаг гэнэ. Тус автомашиныг ойрын хугацаанд туршиж эхлэх ажээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах