Цэс Close

Сүхбаатар аймгийн цагдаагийн алба хаагч өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилохоор завдсан иргэнийг аварчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс 2 километрийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох үйлдэл хийж байсныг таслан зогсоож, амь насыг нь аварчээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэний амь насыг эрэлхгээр аварсан Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах