Саутгэйт Санчогийн нэрийг байнга андуурч дуудсаар өчигдрийг хүрчээ
Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгэйт багийнхаа жигүүрийн хагас хамгаалагч Жэйдон Санчогийн нэрийг андуурч Жэйсон гэж дуудсаар өдийг хүрснээ хэвлэлд инээмсэглэн ярьжээ. Чехтэй хийсэн өчигдрийн тоглолтын өмнө л Саутгэйт нэрийг нь андуурч дуудсаар ирснээ мэдсэн гэнэ.
“Инээдтэй юм аа, би түүнийг дандаа л Жэйсон гэж дуудсаар ирсэн шүү дээ. “Жэйсон, суудалдаа суугаарай” гэх юмуу “Жэйсон, одоохондоо бие халаалт хийх хэрэггүй” гэх мэт үгс олон хэлсэн дээ. Гэвч тэр надад юу ч хэлээгүй. Андуурч дуудаад байсан байна.
Манай гэрт ВТ /спортын суваг/ байхгүй, учир нь кинонуудын сувагтай нийлэхээрээ хөөрхөн үнэтэй болчихдог юм. Би нэг их кино үздэггүй л дээ. Гэхдээ эхнэрт маань Адам Драйвер таалагддаг. Юу нь тэгтлээ таалагдаад байдгийг нь мэдэхгүй юм” хэмээн Саутгэйт өгүүлсэн байна.
Гэхдээ түүнтэй Санчогийн нэрийн тухай ярилцсан сэтгүүлч Ронан Мёрфи “Зүгээр наргиа хийсэн төдий байлгүй” хэмээн тодотгожээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх