Цэс Close

Сахал Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардсан аргаа Хаан банк дээр дахин ашиглав уу?

Хаан банкны хувьцааг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг худалдаж авсан гэдэг мэдээлэл гарлаа. Хувьцааг худалдаж авахад нь Асашёорюү Д.Дагвадорж оролцсон гэдэг мэдээлэл цацагдаж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар олон нийтийн сошиал хуудсандаа энэ талаар мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ч.Хүрэлбаатар, Д.Дагвадорж нарын дундах маргаан сошиалд олны хандалтыг авлаа.

Сахал хочит Д.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахдаа УИХ-д ч мэдэгдэлгүйгээр худалдаж авч, өөрийн болгож авсан байдаг. Тэр улсын томоохон үйлдвэрийг өөрийн болгосон бохир технологио Хаан банк дээр дахин давтах шиг боллоо.

Үйл явдлыг эхнээс нь хураангуйлахад...  Япон улсын иргэн Хидэо Савада Монголын нэр бүхий 4-6 бизнесмэнд хандаж, өөрийн хувиа худалдах санал тавьсан талаарх мэдээлэл өнгөрсөн оны эхээр яригдаж байлаа. Энэ үед MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Баян” Ч.Базараа, ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг, Хаан банкны 22.9 хувийг эзэмшдэг “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт Япон улсын иргэн Хидео Савадагийн зүгээс хувьцаагаа худалдаж сонирхолтой байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Ингээд санал тавьсан бүх хүмүүстэй Хидео Савада уулзсан бөгөөд энэ үеэр Сахал Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан байсан учир бүтэлгүйтсэн гэдэг.

Улмаар ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг Япон улсын “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдан авах тендерийг Японы “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон” гэдэг нөхөрлөл Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарлажээ. Гэвч “Упсилон” нөхөрлөлөөс хууль зөрчиж зарласан тендерийг 2 удаа сунгаж, энэ хугацаанд хуулийн шаардлага хангахуйц материал, нотолгоо ирүүлээгүй тул Монголбанк зөвшөөрөл олгоогүй. Ингээд тендер шалгаруулалт 2021 оны долдугаар сарын 16-нд амжилтгүй дуусчээ.

“Упсилон” нөхөрлөлөөс энэхүү тендерийг зарлахын өмнөхөн хотындарга  Д.Сумъяабазар “Мета капитал”-ын гүйцэтгэх захирал Ацуши Сайшог Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзуулсан. Ацуши Сайшо хэмээх япон эрийг Асашёорюү Д.Дагвадорж ах Д.Сумъяабазартайгаа холбож, Д.Сумъяабазар нь Б.Лхагвасүрэнтэй уулзахад зуучилсан нь гэнэ.

Тендер амжилтгүй болсон ч Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн албан бичгийг 2021 оны 10-р сарын 29-нд Хаан банкинд өгснөөр хувьцааг худалдаж авах боломж бүрджээ. Б.Лхагвасүрэн МАН-ын зарим удирдлагын шахалтанд орж, албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд дээрх зөвшөөрлийг өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар энэ хэрэгт яагаад оролцох болсон бэ?

Их аварга Д.Дагвадоржийн хувьд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тогтвортой үйл ажиллагааг хангахад сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж буй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг бий” гэж хэллээ. Өөрөөр хэлбэл мөнгийг татаад авчихбал тэр банк дампуурах эрсдэлтэй. Тэгэхээр улсын мөнгийг өгөхгүй байх өөр арга сэдсэн нь энэ юм болов уу?

Сахал Д.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын банк, ХХБ-уудад хувь эзэмшилтэй. Тэрбээр Хаан банкыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөллийг ашиглан худалдаж авах сонирхол аль эртнээс байсан бөгөөд үүндээ Х.Баттулгын “хамсаатан” буюу Д.Дагвадоржийг ашигласан байж болох юм. Товчхондоо, Д.Эрдэнэбилэг “хөшиг”-ний цаанаас удирдаж, Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар Монгол, Японы тал хооронд зуучлах үүрэг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Sonin.mn, Unen.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах