Цэс Close

СВС: Фэйсбүүк компани алдаагаа залруулах гэж зориудаар доголдол үүсгэсэн байж болзошгүй

Өчигдөр Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp зэрэг нийгмийн сүлжээнүүд зургаан цаг гаран гацсан талаар бид мэдээлсэн. Улмаар тус компаниас асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн утга бүхий мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулсан ч юунаас болж саатал үүссэн талаар одоо хэр нь мэдээлээгүй байгаа юм.

Тэгвэл тус саатлыг зориуд хийсэн байх магадлалтай хэмээн CBС онцолжээ. Учир нь 2021 оны тавдугаар сарыг хүртэл Фэйсбүүкийн бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсан Фрэнсис Хауген гэгч The Wall Street Journal сонинд болон CBS” телевизийн “60 Minutes”тусгай ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Facebook”-г үзэн ядалт, хүчирхийлэл, хуурамч ташаа мэдээлэл түгээхэд ашиглагддаг бөгөөд компани үүнийгээ нуухыг оролдсоор ирсэн талаарх нотолгоог агуулж байгаа хэмээн мэдэгдсэн.  

Ингэхдээ тэрээр “Фэйсбүүк намайг устгаж чадах хэмжээний хязгааргүй нөөцтэй компани гэдгийг би мэднэ. Гэхдээ миний хийж байгаа зүйл бол нийтийн сайн сайхны төлөө зайлшгүй хийх ёстой алхам юм. Би Фэйсбүүкээс гадуур хэн ч мэддэггүй аймшигтай үнэнийг мэдсэн учир урагш гарч, бусдад хэлэхийг хүссэн” гэжээ.

Энэхүү сүр дуулиантай, цочирдом мэдээлэл гараад удаагүй байхад өнгөрөгч даваа гаригт “Facebook”-ийн 1.5 тэрбум хэрэглэгчийн нэр, хүйс, хэрэглэгчийн хаяг, имейл, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл интернэтийн хар зах болох “Dark Web”-д зарагдсан талаарх мэдээлэл гарсан байна.  

Тиймээс АНУ-ын Сенатын танхимын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлын дэд хороо дээрх асуудлаар тайлбар өгөхийг Фэйсбүүк компанийн удирдлагуудаас шаардаж, мягмар гаригт Сенатын нээлттэй сонсгол зарласан. Мөн Европын холбооны зарим улстөрч "Facebook"-д шалгалт хийхийг уриалжээ. 

Гэвч Фэйсбүүк компаниас эдгээр асуудлуудтай холбоотой тайлбар өгөхөөс татгалзан бөгөөд удалгүй дэлхийн хэмжээнд “Facebook”-ийн бүх хэрэглэгчид төдийгүй Фэйсбүүк компанийн бусад бүтээгдэхүүнүүд болох “Oculus VR”, “Instagram” болон “Whatsapp”-ийн сүлжээ 7-8 цагийн турш сааталд орсон юм. Энэ нь хардлагыг улам нэмэгдүүлж байна хэмээн олон улсын хэвлэлүүдэд бичиж байна. 

Сонирхуулахад, Фэйсбүүк компани 2010 онд өөрсдийн дата төвийг байгуулж, “Facebook” болон бусад үйлчилгээнүүд нь бие даасан серверт шилжиж байжээ. Мөн тус компани Хойд Америк, Швед, Дани улсуудад нийт 18 дата төвүүдтэй бөгөөд хамгийн сүүлд Сингапурт шинэ дата төв барих ажил эхлүүлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах