Цэс Close

‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Имарт хайпермаркет болон ‘‘Драгон Холдинг ХХК’’-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2024.05.23-ны өдөр боллоо. Гэрээнд "Скай Хайпермаркет" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон “Драгон холдинг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Октябрь нар гэрээнд гарын үзэг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд байрлах “Драгон холдинг” ХХК-ийн барьж буй ‘‘Шинэ Улаанбаатар Баруун терминал’’ цогцолборын B болон D блокт "Скай Хайпермаркет" ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 10 жилийн хугацаанд худалдааны талбай түрээслэн, жижиг форматаар буюу Имартын жишиг дэлгүүрээ нээхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах