Солонгосчууд “Squid Game-г бодит амьдрал дээр тоглохоор болжээ
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “Squid Game” кинон дээр гардаг тоглоомыг Өмнөд Солонгосын сонирхогчид бодит амьдралд туршихаар болжээ. Гэхдээ кинон дээрхээс ганц ялгаатай нь ямар ч аллага байхгүй.
Тоглогчид цорын ганц ялагч нь 5 сая хожих бөгөөд тоглогчид тоглоом дуустал ялагч хэн болохыг тоглолтын төгсгөл хүртэл мэдэх боломжгүй юм байна.
Одоогоор Өмнөд Солонгосын Гангвон мужийн нэгэн зочид буудалд кинон дээр гардагтай адилхан орчин, тайз зассан бөгөөд тэмцээн аравдугаар сарын 24-нд болохоор төлөвлөжээ. Тоглоомонд оролцох хүмүүс бүртгэлийн хураамж 10.000 вонтөлөх бөгөөд тоглоомд зөвхөн насанд хүрэгчид л тоглох аж.
Кинон дээр гардагтай адил, тэмцээнд оролцож буй хүмүүст утасны дугаартай нууцлаг нэрийн хуудас өгөх болно. Оролцогчид зочид буудлын ойролцоох нарсан ойд цуглан улаан, ногоон гэрэл асахад хөдөлгөөнгүй болдог тоглоом, олс таталт, хавтгай чихрээс дүрс салгах, цаас эргүүлэх гэсэн тоглоомоор өрсөлдөх аж. Хэдийгээр хэн нэгнийг хөнөөхгүй ч алдаж, ялагдсаныг нь “устгах” мэт дүр үзүүлэх болно.
Гэхдээ засгийн газрын албан тушаалтнууд зочид буудалд хүн олноор цуглуулах нь цар тахлын эсрэг дүрэм журмыг зөрчиж байгаа тул арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулжээ. Харин зохион байгуулагчид арга хэмжээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалах бүхий л хувилбараар өөрчлөхийг хичээж байна хэмээн hypebeast мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх