Цэс Close

Сонгогчийн саналаа нууцаар илэрхийлэх эрхэнд халдахгүйгээр хэсгийн хороодыг камержуулж, хянана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар бүх хэсгийн хороодыг камержуулна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Сонгогчийн саналаа нууцаар илэрхийлэх эрхэнд халдахгүйгээр хэсгийн хороодын үйл ажиллагааг буулгахаар камерын өнцөг болон байршлыг байршуулна. Мөн хяналтын тооллогыг камерын бичлэгт буулгана. Энэ удаагийн сонгуулиар бүх хороодод 100 хувь хяналтын тооллого явагдана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан хэллээ. 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллана.

Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг ашиглахад бэлэн болгосон бөгөөд сонгуулийн дүн дамжуулах сүлжээний судалгаа, санал авах байруудад байрлуулах хяналтын камерын бэлэн байдлыг хангахтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах