Цэс Close

Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг www.e-election.mn системээр бүртгэж байна

Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг бүх шатны сонгуулийн хороодод ажиллуулдаг.  Тиймээс сонгуулийн байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой бол  www.e-election.mn системээр бүртгүүлэх шаадлагатай юм байна.

www.e-election.mn цахим системийн “Суралцагч” цэсэд бүртгэл үүсгэж сонгуулийн хэсгийн хороод, мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллах албан хаагчдыг сургалтад хамруулж, сонгуульд ажиллах албан хаагчдын нөөцийг бүрдүүлж байна. Системд бүртгүүлэн сургалт үзэхдээ хэсгийн хороод, эсхүл мэдээллийн технологийн баг даамлаар ажиллахаа албан хаагч өөрөө сонгоно. Сонголтоос хамаарч системийн сургалтын сэдэв, сорил өгөх хэсэг өөр байна. Бүх хичээлийг амжилттай үзэж, сорилд тэнцсэнээр сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдын нөөцөд бүртгэлтэй болно. Гэрчилгээ авсан албан хаагч сонгуулийн аль шатны хороонд ажиллах хүсэлтэй байгаагаа системээр дамжуулах илгээх юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах