Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон зарим сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай автомашиныг гардуулан өглөө
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2024/04/432527058_844362104369136_9050561920798955221_n.jpg)
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гарган ажиллаж байгаагийн нэг нь аймаг, сумуудын ЗДТГ, ЭМТ-ийг бүрэн тоноглосон автомашинаар хангах юм.
Үүний хүрээнд өнөөдөр
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бүрэн тоноглогдсон Toyota Landcruiser-76, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт Toyota Hilux, Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газарт УА3-Фургон, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгосныг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын комиссын дарга С.Амарсайхан гардуулан өглөө.
![](https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/432630852_844362127702467_5183907572996465852_n.jpg?stp=dst-jpg_p526x395&_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=5f2048&_nc_ohc=I5X1EMJY5HEQ7kNvgEmnTtO&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=00_AfCaw7Jxj4fIPfSI4meWwN1NZ9NoGBIAdcrqvSwLrNVo5g&oe=66350CB4)
![](https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/432561441_844362134369133_7844185367281922900_n.jpg?stp=dst-jpg_p526x395&_nc_cat=105&ccb=1-7&_nc_sid=5f2048&_nc_ohc=m1Pdtwx9sMwQ7kNvgEti6UY&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=00_AfDJ58OBvLaQadtbF2fE5opd5gN54KngbFpgo3xDkANcmw&oe=6634FD80)
![](https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/432540254_844362111035802_7275394180140512282_n.jpg?stp=dst-jpg_p526x395&_nc_cat=105&ccb=1-7&_nc_sid=5f2048&_nc_ohc=5JDIJVv0u7AQ7kNvgGEWJRC&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=00_AfCdlGv6K4ldoq5r3FtP3cZruCzDY2SFmZtu73YlM67ygQ&oe=6634EAA0)
Сэтгэгдэл үлдээх