СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар салхи 34 м/с хүрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно

Маргаашаас нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, 24-26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай, сэрүүсэхийг ЦУОШГ онцгойлон анхааруулж байна.
ЦУОШГ-аас дараах мэдээллийг өгөв.
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
- 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
- 25-ны өдөр Завханы нутгаар цасан шуурга шуурна.
- 25-ны өдөр Ховд, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дундговь, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
24-25-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26-нд шилжих шөнө, 26-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд малчдыг малаа хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх