Цэс Close

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ”-ийн нээлт боллоо

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Иргэдэд үйлчлэх төв буюу ЗДТГ-ын шинэ байрны нээлт боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Н.Ганибал аймгийн Засаг дарга М.Идэрбат болон холбогдох албаныхан, сумын ИТХ-ын төлөөлөгид, ЗДТГ-ын ахмад ажилчид, сумын иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Аймгийн Засаг дарга шинэ байрны нээлтийн тохижилтод зориулж 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээгая тухтай тохилог орчинд үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд, аймаг сумын удирдлагуудын хичээл зүтгэл их байсныг сумын Засаг дарга А.Батдэлгэр нээлтийн үгэндээ онцоллоо.
Тус сумын тамгын газар нь 1923 онд байгуулагдсанаасаа хойш 7 удаа бууриа сэлгэж, өмнөх байрыг 2005 онд орон нутаг өөрийн нөөцөөр барьж 2019 онд 70 сая төгрөгийн засвар хийж байжээ.
Мөнххаан сум нь 5000 гаруй хүн амтай, төв магистрал зам дамжин өнгөрдөг гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдээс гадна дамжин өнгөрч буй иргэд төрийн үйлчилгээ авдаг юм.
21 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
гэрэлтүүлэг ба дотор орчин нарын зураг байж магад
гэрэлтүүлэг ба дотор орчин нарын зураг байж магад
гэрэлтүүлэг ба гулсдаг хаалга нарын зураг байж магад
гэрэлтүүлэг нарын зураг байж магад
бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах