Цэс Close

Сү.Батболдын онцлох баримтуудаас

МАН-ын нэр нөлөө бүхий улс төрийн кандитат Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сү.Батболд Монголын анхны бизнесмэнүүдийн нэг болж, анхны үндэсний компанийг босголцсон, хуучин ЗХУ-тай Эдийн засгийн түншлэлийн гэрээг ( чөлөөт худалдааны хэлэлцээр ) зохион байгуулахаас эхлээд гадаад харилцааны чиглэлд Монголыг тахлах олон ч ажлыг хийсэн мэргэшсэн дипломатчдын нэг гэгддэг.

Тэрээр 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож, улсынхаа түүхэнд хамгийн өндөр буюу 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Сү.Батболдын улс төрд хийж бүтээсэн онцлох баримтуудаас хүргэж байна. 

  • Улс төрд орохоосоо өмнө Монголын анхдагч топ бизнесмэний нэг болж, Монгол Улсын топ татвар төлөгч, ажлын байраар хангасан “Алтай холдинг” группийг үүсгэн байгуулсан

  • Гадныханд алдах гэж байсан Тавантолгойн ордыг Монголд авч үлдэж чадсан. Тавантолгой орд газарт нэг хүрз хатгалгүй, татвар төлж байгаад төрд буцааж өгсөн. Мөн Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар  2012 онд  Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх түүхэн шийдвэрийг гаргасан. Түүний Засгийн газрын үед иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, Ахмадын нэг сая төгрөгийг өгч байсан.

  • Оюу толгойн гэрээн дээр Монголын талд ашигтай байх шийдвэрийг гаргасан ганц Засгийн газар. Үүнд: Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулсан. Оюу толгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Улмаар 2021 оны 2-р сарын сүүлээр "Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд 230 тэрбум төгрөгийг нэмж 420 тэрбум төгрөгийн татварыг төлсөн. Ингэж татвар төлөх болсон нь Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрчлөлт оруулсан гэрээний заалттай холбоотой байсан юм.

  • 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараах Монголын хувь заяаг үндсэндээ Сү.Батболд дааж гарсан гэгддэг. 2008, 2009 онд эдийн засгийн хямралыг зөв бодлогоор давж, 2011 оны эцэст эдийн засаг 17.5 хувьд хүрч өсч байсан. Монгол руу гадаадын хөрөнгө оруулагчид тэр үед уралдан ирцгээж байв. Одоог хүртэл эдийн засгийн энэхүү өсөлтийг давсан үзүүлэлт манай улсад байхгүй

  •  8 хувийн зээлийг анх бий болгож, олон өрх айл ипотекийн зээлээр байртай болох эхлэлийг  тавьсан

  • ЗХУ-д төлөх Их өрийг төлөх дэд ажлын хэсгийг ахалж Монгол Улсын өрийг тэглэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

  • Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Монголын 7000 гаруй нэр төрлийн барааг Европт татваргүй гаргах, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг(чөлөөт худалдааны хэлэлцээр ) байгуулах эхлэлийг тавьсан

  •  Гадаад хэргийн дэд сайдаар Сү.Батболд ажиллахдаа АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Жон Дингерийн хамт дипломатчын хүчин зүтгэл гаргасаар монголчуудыг 10 жилийн визтэй болгосон.

  • 2012 онд Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Монголд урьж айлчлуулсан, мөн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Монголд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын урилгаар айлчилж байв. Гадаад харилцаа талд мэргэшсэн дипломатчпын нэг гэгддэг.

  • Улс төрд орохоос өмнө түүний эхлүүлсэн компани Монголд жишиг болж, олон улсын Емарт сүлжээг нутагшуулж чадсан.

  • Сү.Батболд сагсан бөмбөгийн лигийн Алтайн бүргэдүүд багийн үүсгэн байгуулагч бөгөөд 1994-2004 онд чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 10 жил ажиллаж спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах