Цэс Close

Сү.Батболдын эхлүүлсэн “Хүний хөгжлийн сан”, Тавантолгойн 1072 ширхэг хувьцааны бодлого сааралгүй үргэлжилсэн бол 1072 хувьцааны үр өгөөж өндөр байх байв

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг унагах лоббиг хийгээд эхэлжээ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийг өргөн барьсан гэж мэдэгдсэн.

Үндэсний баялгын сангийн тухай хууль бол газрын хэвлийн баялгийн өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгыг агуулж байгаа хууль. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцааны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг удахгүй 2 сая 560 мянга болгож өгье гэсэн агуулгыг багтааж байгаа хууль. Гэтэл энэ хуулийг УИХ-д хэлэлцэх шатанд нь гацаах эсвэл олон нийтийн анхаарлыг сарниулах оролдлогыг хийж байгаа тухай Ерөнхий сайд сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Одоогоос 12 жилийн тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд “Хүний хөгжлийн сан”, Тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой ажил цааш үргэлжилсэн бол тэр үед Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхлэх байлаа. 2012 онд Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан үед Монгол Улсын эдийн засаг 17.5 хувьтай өсөж, дэлхийд гайхагдаж байв.Ингэж анх 2012 онд Сү.Батболдын Засгийн газар иргэн бзрт 1072 ширхэг хувьцааг олгох шийдвэрийг гаргаж, тухай үед иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр хүүхдийн 21 мянган төгрөг зэрэг олон хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртэх эхлэл тавигдсан юм.

Харин дэлхий нийтийг хамарсан цар тахал түүний дараа дайны хурцадмал байдлын улмаас манай улсын эдийн засаг ёроолдоо тултал унасан ч өнөөдөр эргээд эдийн засаг 8 хувиар өсөлттэй байна. Үүний ачаар 2024 он гарсаар монголчууд хоёр ч удаа 1072 хувьцааны ногдол ашигийг хүртлээ.

Одоо эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрийн хаалгаар улам сайн оруулахын тулд Үндэсний баялгийн сангийн хуулийг батлаж чадвар үр өгөөж нь ард түмэнд ирнэ.

Гэвч 12 жилийн өмнө тулгарсан аюул Үндэсний баялгийн сангийн тухай хуульд дахин тулгарч энэ хууль хэлэлцэгдэхэд асуудал үүсч байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах