С.Амарсайхан: Вакцины хугацаа дуусаагүй, хүүхдийн дархлаажуулалтад хэрэглэнэ

Хуваалцах

Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцины хугацаа дуусаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Үүнд Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.

Тэрээр “Вакцины 1, 2-р тунд хамрагдсан иргэдээ бүрэн вакцинжуулах Пфайзер вакцины нөөц манайд хангалттай байгаа. Вакцины хугацаа дуусах болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тийм ч учраас АНУ зэрэг орнуудын нэгэн адил “Пфайзер” вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыгаа ч вакцинжуулах бүрэн боломжтой. Вакцин хангалттай улс орнууд эхнээсээ 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн байгаа.Гэхдээ Монгол Улсын хувьд одоогоор ДЭМБ, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, зөвлөмж эцэслэн гарахыг хүлээж байна” гэв.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн