МИАТ ТӨХК нь БНСУ-ын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал, урлаг соёл, амралт, энтертайнмент хосолсон цогцолбор болох Paradise City ресорттой хамтран ажиллаж эхэллээ.
Тус резорт нь 2017 онд байгуулагдсан бөгөөд зочид буудал нь нийт 700 гаруй өрөөтэй, Солонгосын уламжлалт саун бүхий амралтын Cimer Spa, гэр бүлээрээ хөгжилдөх боломж бүхий Wonderbox, урлаг уран бүтээлийн онцгой шийдэл бүхий Paradise Art Space, олон улсын болоод уламжлалт тансаг хоолны ресторанууд хослосон аялал жуулчлалын томоохон төв билээ.
МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ын Сөүлд чиглэлд зорчсон суудлын тасалбар (boarding pass), цахим тийз (e-ticket)-ээ ашиглан paradise резортоор зочлохдоо хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.


МИАТ-ын зорчигчдод дараах хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байна. Үүнд:
Paradise Resort зочид буудлын вэбсайт дахь өрөөний үндсэн үнийн дүнгээс 10-15%-ын хөнгөлөлт.


1. Deluxe өрөө + Өглөөний цай + Бусад хөнгөлөлтүүд
2. Deluxe өрөө + Өглөөний цай + 30,000 воны Resort money + Бусад хөнгөлөлтүүд
3. Premier Deluxe өрөө + Өглөөний цай
4. Premier Deluxe өрөө + Өглөөний цай + 30,000 воны Resort money + Бусад хөнгөлөлтүүд
5. Corner suite өрөө + Өглөөний цай + Бусад хөнгөлөлтүүд
6. Corner suite өрөө + Өглөөний цай + 30,000 воны Resort money + Бусад хөнгөлөлтүүд
Өглөөний цай нь (ON THE PLATE) 2 том хүн үнэгүй (06:30 – 10:30, 10:00 цагаас өмнө)
30,000 KRW Resort Money нь зочид буудлын ресторан болон дагалдах үйлчилгээнүүдэд бэлэн мөнгө хэлбэрээр ашиглагддаг урамшууллын оноо юм. (Check-out хийх хүртэл хүчинтэй бөгөөд буцаан олгохгүй болохыг анхаарна уу)


Бусад хөнгөлөлтүүд:
– Cimer cпа & саун (1 удаа): 2 том хүн үнэгүй
- Нэмэлт хүн болон цаг сунгахад 30% хөнгөлөлттэй.
- 2019 болон түүнээс хойш төрсөн хүүхдүүд нэвтрэх боломжтой. 6–11 насны хүүхэд хууль ёсны асран хамгаалагчийн хамт нэвтрэх бөгөөд насыг баталгаажуулах баримт бичиг (гадаад пасспорт гэх мэт) үзүүлнэ.


– Wonderbox тоглоомын парк (1 удаа): 2 том хүн + 2 хүүхэд үнэгүй.
- Нэмэлт хүн 30% хөнгөлөлттэй.

– Мини бар (Free Mini Bar): буудалласан хоног бүрт 1 удаа үнэгүй (ус, ундаа, зууш)
– Усан бассейн (1 удаа): 2 том хүн + 2 хүүхэд буудаллах хугацаандаа үнэгүй.
– Play Lab тоглоомын төв (1 удаа): 2 том хүн + 2 хүүхэд өдөрт нэг цагийн хугацаанд үнэгүй
– Kids Zone (1 удаа): 2 том хүн + 2 хүүхэд (0–7 насны хүүхэд эцэг эхийн хамт орно)
– Фитнесс төв (1 удаа): 2 том хүн үнэгүй (16-аас дээш насныхан)
– Lotte Duty Free онцгой урамшуулал:
- Gold Membership зэрэглэл ахина,
- 60,000 KRW урьдчилсан төлбөрт карт,
- Хөнгөлөлтийн тусгай купонууд,
– Paradise-т байрлах спа & гоо сайхны салоны хөнгөлөлт:
- Гоо сайхны спа – 20% хөнгөлөлт.
- Үс & хуйх арчилгаа – 10% хөнгөлөлт
Хүүхэд болон Нэмэлт хүний журам
– Үндсэн багцад 2 том хүн + 2 хүүхэд хамаарна:
- Насны ангилал: Том хүн (13+ нас)
- Хүүхэд (37 сартайгаас 12 нас)
- Бага насны хүүхэд (36 сар хүртэл – төлбөргүй)
– Нэмэлт том хүн: Нэг өрөөнд ихдээ 3 том хүн байх боломжтой
- Нэмэлт 1 том хүн: 50,000 KRW (НӨАТгүй).
- Нэмэлт ор (Extra bed): 70,000 KRW (НӨАТгүй).
- (Дээрх төлбөрт Бассейн, Фитнесс, Kids Zone, Play Lab-д нэвтрэх эрх үнэгүй багтана).
Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?
– МИАТ ТӨХК компанийн албан ёсны веб хуудсанд байрлах Paradise City Resort- ийн МИАТ-д ын онцгой хөнгөлөлт бүхий үнийн дүнгээр захиалга хийх шууд холбоос pyy нэвтрэн өрөө болон өдрөө сонгон захиалга хийнэ.
– Урьдчилсан захиалгыг баталгаажуулна.
– Paradise City Resort-н бүртгэлийн хэсэгт очин шаардлага хангасан суудлын тасалбар (boarding pass), цахим тийз (e-ticket)-ээ гадаад пасспортын хамт үзүүлэн хөнгөлөлтөө авна.
Анхаарах зүйлс:
· Үйлчлүүлэгч МИАТ (OM)-ын нислэгээр сүүлийн гурван сарын хугацаанд зорчсон Boarding pass / E-Ticket-ээ үзүүлээгүй тохиолдолд хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
· Захиалгат өдрөөс 2 хоногийн өмнө 15:00 цагаас өмнө цуцалбал ямар нэгэн торгууль төлөхгүй.
· Захиалгат өдрөөс 2 хоногийн өмнө 15:00 цагаас хойш, өмнөх өдрийн 15:00 цагаас өмнө цуцалбал нийт үнийн дүнгийн 50%-ийг суутган, буцаан олгоно.
· Захиалгат өдрийн өмнөх өдөр 15:00 цагаас хойш захиалгыг онлайнаар цуцлах боломжгүй.
· Асууж тодруулах зүйл гарвал ресепшнтэй холбогдоно уу.
Тус байгууллагын үйлчилгээ, санал хүсэлттэй холбоотой аливаа асуудлыг МИАТ ТӨХК хариуцахгүй болохыг анхаарна уу.
