Цэс Close

ТАЗ:Төрийн албанд 519 хүн хууль бусаар томилогдсоныг илрүүлсэн

Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, олон нийтийн анхаарал татсан зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалд томилсон нийт 519 хууль бус томилгоог хяналт шалгалтаар тогтоожээ. Төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн 568 гомдол, мэдээллийг ирүүлснийг хүлээн авч, хуулийн хүрээнд хянан шийдвэрлэжээ.

Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: “АТГ-аас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 115 байгууллагын 280 алба тушаалтныг томилсон шийдвэрт хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж нийт 100 албан тушаалтантай холбоотой хууль зөрчсөн томилгоог илрүүлсэн. Цаашид энэ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Архангай аймагт 88, Булган аймагт 59, Ховд аймагт 55, Хөвсгөл аймагт 93, Увс аймагт 90 төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хууль бус томилгоог илрүүлж, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. ТАЗ нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. ТАЗ-ийн тогтоолыг эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлэх зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байдаг юм. Үндсэндээ Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн 60.3 хувь нь зөвлөлөөс тогтоосон хугацаанд биелэгдсэн нь хангалттай үзүүлэлт. Харин заасан хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй нийт 36 хууль бус томилгооны шийдвэрийг ТАЗ хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгох арга хэмжээ авсан" хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах