Цэс Close

ТАНИЛЦ: "Токио-2020" олимпод оролцох Монгол Улсын тамирчдын өмсөх хувцас

“Токио 2020” зуны олимпын наадамд оролцох тамирчдын хувцасны талаар цахим орчинд маш олон шүүмжлэл өртөөд байгаа юм.

Тус хувцсыг “Somo Sport Brand” брэндийн хамт олноос олимпд оролцох тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх үедээ өмсөөрэй хэмээн өгчээ.

Харин “Токио 2020” зуны олимпд оролцох тамирчдын хувцасны загварыг "Мишээл Амазонка" ХХК зохион бүтээсэн бөгөөд загвар болон өнгө хийцийн хувьд өмнөх загваруудаас арай шинэлэг болсон аж.

Тамирчид нийтдээ 13 төрлийн хувцас өмсөхөөс наймыг нь Michel&Amazonka, тавыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэжээ.

Сонирхуулахад өмнөх 2016, 2012 болон 2008 оны олимпд манай тамирчид шар болон цагаан өнгийг хослуулсан хувцас өмсөж байжээ.

"Рео-2016" олимпд өмссөн Монголын тамирчдын хувцас

"Лондон-2012" олимпд өмссөн Монголын тамирчдын хувцас

"Бээжин-2008" олимпд өмссөн Монголын тамирчдын хувцас

Тус олимпоос манай тамирчид 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттайгаар 204 орноос 31-р байрт эрэмбэлэгдэж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах