Цэс Close

Танилц: ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 55 амралт, сувилал

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалт гарчээ. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой аж. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийгддэг байна.

Рашаан сувилалд амрах иргэд өөрийн мөнгөөр зорчиж, ирсэний дараа хөнгөлөлтийн дүнг авах аж. Харин амралт сувилалд амрах иргэд үнийн дүнгээс шалтгаалж хөнгөлөлт шууд эдэлнэ.

2023 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, РАШААН СУВИЛАЛ:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ 022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН СУВИЛЛЫН БАЙГУУЛЛАГУУД
ХОТ Эмнэлгийн нэр Хаяг, утас Утасны дугаар
1 Улаанбаатар Жаргалан сувилал Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4р хороо, Нарны зам 741 тоот Утас:88014571 89984576
2 Улаанбаатар Богд уул сувилал Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх Утас:77181065 99161367
3 Улаанбаатар Интенсивекаре ХХК-ний сувиллын газар Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг 14-р хороо, Өлзийт тосгон Гавьжийн шанд, Хурдны замын дэргэд 99115038
4 Улаанбаатар Багануур сувилал Багануур дүүрэг 70210109
5 Улаанбаатар Мойлтын тухай сувиллын газар Улаанбаатар хот. Налайх дүүрэг 6-р хороо 99162851
6 Улаанбаатар Өнө-энх сувилал Улаанбаатар хот, БГД 14-р хороо 99108420
7 Улаанбаатар Төгөл сувилал Улаанбаатар хот, СХД 9-р хороо 91143838
8 Улаанбаатар ЭМЖЖ ХХК-ний сувилал Төв аймгийн Баян чандмань сум,Дарцагт уул 99898823
9 Улаанбаатар Энхсаран сувилал Улаанбаатар хот, ХУД 12-р хороо 99173100
10 Улаанбаатар АШУҮИС-ын харьяа Эрхэс сувилал Улаанбаатар хот, СБ дүүрэг, 18-р хороо 95747236
11 Улаанбаатар Далд засал сувилал Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон Шар хоолойн бага ам 99152231
12 Улаанбаатар Лона ХХК-ний сувиллын газар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Дэнжийн 6-6 тоот, Улаанбаатар хот 86008118
13 Улаанбаатар Намдумандал сувилал СБД, 20-р хороо, Сэлх, 41-р хэсэг гудамж, 4102 тоот, Улаанбаатар хот 77668899
14 Улаанбаатар Нандин-Эрдэнэ сэргээн засах төв Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо Ард аюушийн гудамж 40-р байр 99007092
15 Улаанбаатар Нэмүүн төгс ХХК-ний сувиллын газар Налайх дүүрэг, 8-р хороо, Дамдин гудамж, 87 тоот, Улаанбаатар хот 70233866
16 Улаанбаатар Оргил рашаан сувилал төрийн өмчит хувьцаат компани Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо 77101144
17 Улаанбаатар Жинст сувилал Улаанбаатар хот, СХД 19-р хороо, Үйлдюэрчний эвлэлийн гудамж, 59а байр, Улаанбаатар хот 88118683
18 Улаанбаатар Арга билэг сувилал Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг 99183918 70173918
19 Улаанбаатар Ариун лотус сувилал Улаанбаатар хот, СХД 27-р хороо, өөрийн байранд 99851098
20 Улаанбаатар Номун сувиллын газар Улаанбаатар хот, СХД- 1 хороо 99033208
21 Улаанбаатар Хос шинэс сувилал Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан, өөрийн байранд 91112245
22 Улаанбаатар Натурмед сэргээн засах төв Улаанбаатар хот, СХД- 34хороо 96919191
23 Улаанбаатар Энх-Ундарга ЗГБХН-ийн сувиллын газар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22-р хороо, өөрийн байранд 99125078
24 Улаанбаатар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар СБД 15-р хороо 99110152
25 Улаанбаатар Ээлтэй оточ сувилал Улаанбаатар хот, БЗД 16-р хороо 86707307
26 Улаанбаатар Онцгой байдлын ерөнхий газрын Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх Жаргалант сувилал Улаанбаатар хот, ХУД 8-р хороо 99996289
27 Улаанбаатар Ар жанчивлан ХХК -ний рашаан сувилал Төв аймаг эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг 89113805
28 Улаанбаатар Цагдаагийн алба хаагчдын Сүүж уул сэргээн засах сувилал Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд 80252233, 94942255
29 ӨВ Ананд Хужирт рашаан сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5-р баг 88098486
30 ӨВ Сэмжид Хужирт рашаан сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум 99091762
31 ӨВ Хужирт рашаан сувилал ХХК-ний сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум 99093324
32 ӨВ Эльма хужирт рашаан сувилал Өвөрхангай аймаг, Хужирт сум 99092120
33 ӨМ Ар-үр сувилал Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг Гүн гууны худаг 90069595
34 ХЭ Дархан оточ аварга рашаан сувилал Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг 99193729
35 хэ Чингисийн гурван нуур Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг 99117578
36 ДА ДА-ОЮУТ СУВИЛАЛ Дархан-уул аймаг, Дархан сум, 8-р баг 70370006
37 БӨ АХСУ рашаан сувилал Баян-Өлгий аймаг Өлгий сум 99422979
38 ДГ Бүрдэнэ сувилал Дорноговь аймаг Эрдэнэ сум 70422679
39 ОР Эрдэнэт үйлдвэр сувиллын цогцолбор Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-ын 1-р байранд 75773452
40 ГА Машид-Эрдэнэ ХХК-ийн сэргээн засах төв Говь-алтай аймаг, Есөн булаг сум, Харзат баг НЭ-ийн урд талд 99489450
41 ГА Нар элс сувилал Говь-алтай аймаг,Бигэр сум, 5-р баг 99082710
42 ТӨ Төмөр замын ахмадын Булагтай рашаан сувилал Төв аймаг Архуст сум 1-р баг 89242485
43 ТӨ Задгай цагаан рашаан сувилал Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг 99039528
44 ТӨ Замтын булаг сувилал Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ баг, Замтын эх 99112960
45 ТӨ Эх булаг Шуудангийн хаяг: Төв аймаг Баянчандмань сум, 3-р баг, 99197895, 880882738
46 ТӨ Өвөр жанчивлан рашаан сувилал Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг 99037240
47 ТӨ ЭНХБ сувилал Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт өндөр 2-р баг 95094012
48 АР Сувд сувилал Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р баг 99109018
49 ЗА Отгонтэнгэр рашаан сувилал Завхан аймаг Улиастай сум Жинст баг 99071938
50 ЗА Үезалгамжлагч элит Завхан аймаг Улиастай сум Жинст баг 99469542
51 БХ Баян-Ундарга Зэндмэнь рашаан сувилал Баянхонгор аймаг 88029143
52 БХ Шаргалжуут рашаан сувилал ХХК Баяхонгор аймаг. Баяхонгор сум, 8-р баг 88899197
53 БУ Баатар ван сувилал Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 баг 94030784
54 БУ Хульж сувилал Булган аймаг, Могод сум 99181452
55 ХӨ Галт Халуун Рашаан ХХК-ний рашаан сувилал Хөвсгөл аймаг, Галт сум 99119581

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах