Цэс Close

Танхимын хуулийг байнгын хороо хэлэлцэж байна

Эдийн засгийн байнгын хороо МХАҮТ-ын хуулийг хэлэлцэж байна.  Баялаг бүтээгчид  улс орныхоо эдийн засагт гол хувь нэмрээ оруулж, хөгжлийг авч явдаг. Гэвч бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх бизнесийн орчин тааруу хэвээр байна. Ялангуяа бизнесийн салбарын дийлэнх хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийнхэнд энэ нь хүндээр тусч байна. Бизнес эрхлэгчдэд бизнесийн орчинг бүрдүүлэх нь юуны өмнө эрх зүйн орчин хэр байгаагаас шалтгаална.

Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хөгжлийн гол байгууллага болох Монголын Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхим нь өнөөг болтол аль 1995 онд батлагдсан хуультай явж ирлээ.  Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед батлагдсан уг  хууль  цаг үеийн шаардлагад нийцэхээргүй болсон.   Харин ч Танхим хуучин хуультай ч шинэ цагийн нөхцөл байдалдаа тааруулан, шинэлэг санаа санаачилгатай ажиллаж ирлээ. Ялангуяа МХАҮТ-ын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд илт сэргэж, олон нийт, аж ахуй нэгжүүдэд нээлттэй үйл ажиллагаа явуулах болсон.  Иймээс Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай шинэчилсэн хуулийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн бариад байгаа юм. Дэлхийн бусад улс орнуудад танхим нь чухал үүрэгтэй байгууллага. Зарим оронд яамны статустай байдаг. Улсынхаа татварыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй, аж ахуй нэгж, компаниуд нэгэн дээвэрт цугладаг газар бол танхим.

Шинэчилсэн хууль батлагдан гарах нь  ач холбогдол ихтэй.  Зуны дээлтэй өвлийг барахтай адил хуучин хуультай хэдий болтол шинэ нөхцөл байдлыг давах билээ дээ.  Тиймээс ч Танхимын хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр хэлэлцэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах