Цэс Close

Татварын Ерөнхий Газраас шилдэг татвар төлөгчдийг зарлана

Улаанбаатар чуулгын байранд 

08:30 цагт Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Хил Хамгаалах Ерөнхий Газарт

09:00 цагт Хилийн цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн мэдлэгээрээ тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна.

Төв шууданд

11:00 цагт Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас "Шил ажиллагаа"-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, ил тод байршсан мэдээллийн талаар танилцуулна.

Татварын Ерөнхий Газар (ТЕГ)

11:00 цагт Өнгөрсөн оны шилдэг татвар төлөгчдийг зарлах болон бусад цаг үеийн асуудлаар ТЕГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Худалдаа эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэнэ.

12:00 цагт Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай авто замын тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар авто замын компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт

12:00 цагт Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын хэвлэлийн хурал зохион байгуулна.

“Улаан гэр” арт галерейд

18:30 цагт Гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн "Цэг биш, таслал" бие даасан гэрэл зургийн болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах