Цэс Close

Теннисчин бүсгүй Прагын тэмцээнээс 2 еврогийн л орлого олжээ

ITF-ийн Чехийн Прага дахь тэмцээнд оролцсон Дэлхийн чансааны 410-д бичигдэж буй Францын теннисчин бүсгүй Сара Чакаревич эхний шатанд өрсөлдөгчдөө хожигджээ. Түүнд тэмцээнд оролцож, эхний шатанд хожигдсны урамшуулал болгож 45 евро олгосон гэнэ. Үүнээс татвар шимтгэлийн 6.75 евро мөн тэмцээнд бүртгүүлсний 36 еврог хасаад тооцвол ердөө 2 еврогийн л орлого оржээ. Тамирчин бүсгүй “асар их” орлогынхоо талаар ийн наргиа хийсэн байна.

“Зүгээр л ITF-д талархах гэсэн юм. Энэ наргиа байсан бол хичнээн сайхан байх билээ. Дэлхийн чансааны 291-д бичигдэж буй тамирчинтай гурван үе тоглоод 8:10-аар хожигдсон атал надад 25 цент ч нэмж өгсөнгүй.Үнэгүй кофегоор дайлсанд баярлалаа, ITF” гэж 24 настай Чакаревич өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах