Цэс Close

Тойм: Хөгжлийн банкаар амьсгалсан 7 хоног

Энэ долоо хоногт Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг Niitlel.mn сайт тоймлон хүргэж байна.

Хөгжлийн банкны сонсгол болов

Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо 2022.04.15-нд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Энэ хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалдаг. Байнгын хороо өнгөрсөн хугацаанд найман удаагийн ерөнхий хяналтын сонсгол хийлээ. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын өгсөн мэдээллээр, нэгдүгээр сарын 16-20, хоёрдугаар сарын 06-10, гуравдугаар сарын 12-17-ны өдрүүдэд нээлттэй сонсгол хийх аж.

Сонсгол: Хөгжлийн банкны зээлд хамаарах 12 компанийн 31 гэрчийг дууджээ

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож эхэллээ

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох гэхээс илүүтэйгээр Халамжийн хуульд өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тиймээс 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарчээ. "Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр орхигдож байгаагүй. Тэр утгаараа 91 хувьд хамрагдаж байгаа 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр авна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж ЗГХЭГ-ын дарга хэлэв.

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-оос олгож эхэлнэ | News.MN

АН-ын даргаар Лу.Гантөмөр сонгогдов

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа хийж намын даргаа сонголоо. АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авснаар АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдов. Ингэснээр Лу.Гантөмөрийг даргаар сонгосонд тооцон намын Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Намын даргын сунгаанд нэр дэвшсэн З.Нарантуяа шинээр сонгогдсон даргад баяр хүргэж амжилт хүссэн бол С.Баярцогт "Бүх ҮБХ-ны гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн шинээр сонгогдсон даргаа тойрон хүрээлж, нэр төртэйгөөр дэмжиж, Ардчилсан намаа дахин сэргээн мандуулж, төрийн бодлогын залгамж халаа болгохын төлөө хичээн зүтгэх өлзийтэй өршөөлийг өргөн дэвшүүлье" гэв.

 

Лу.Гантөмөр | News.MN
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль өргөн барив

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар явууллаа. Хуулийн төслийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өргөн барьсан.  Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

Н.Учрал: Цахим хөгжил харилцаа холбооны яам Буянт-Ухаа руу нүүнэ

Яруу найрагч Ц.Хуланг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв

Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Ц.Хуланг саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тус саналыг шүүх өнөөдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Stream Ц.Хулан - Ирээдүй анирдахын бадаг by ErkhembayarB | Listen online for free on SoundCloud

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах