Цэс Close

Токиогийн олмипийн наадмын тоглолтууд эхэллээ

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлоод байсан Токиогийн Олимпийн наадам өнөөдөр Япон, Австралийн софтболын багийн тоглолтоор эхэллээ.

Тус тоглолт нь Японы нийслэл хотоос хойд зүгт байрлах Фүкүшима хот дахь “Azuma” цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа юм.

Олимпийн наадмын албан ёсны нээлтийн ёслол болохоос хоёр хоногийн өмнө болж байгаа тус тоглолт нь танхимын үзэгчгүйгээр явагдаж байгаагаараа бусад Олимпын тэмцээнүүдээс ялгарч байна.

Мөн Софтболын тэмцээнд өрсөлдөж байгаа зургаан орны дасгалжуулагчид аюулгүй орчин бүрдүүлсэнд мөн олимпийн наадам цуцлагдаагүйд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Токиогийн Олимпийг зохион байгуулагчдын нэмсэн спортын төрлүүдийн нэг болох софтбол нь 2008 оноос хойш анх удаа Олимпын наадмын төрөлд эргэн нэмэгдэж байгаа нь энэ юм. Үүнээс гадна 2008 оноос хойш хасагдсан төрөл болох бейсболоос гадна серфинг, спорт авиралт, скейтбординг, каратэ зэрэг төрлүүд нэмэгджээ.

Дашрамд дурдахад, Япон улс 2008 онд энэ төрөлд алтан медаль хүртэж байсан бол  Австралийн софтболын баг нь гурван хүрэл, нэг мөнгөн медал хүртэж байсан юм.

Эх сурвалж- Aljazeera, NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах