Цэс Close

Тоёота корпораци олимптой холбоотой телевизийн бүх сурталчилгаагаа татахаар болжээ

2020 оны Токиогийн Олимпийн корпорацийн том ивээн тэтгэгч Тоёота Motor корпораци нь Японд Олимптой холбоотой телевизийн бүх сурталчилгаагаа татахаар болжээ.

Японы хэвлэл мэдээллийн тамааглалаах тоёота Япон хүмүүсийн гуравны хоёр нь зохион байгуулагчдыг COVID-19 ийг тогтоож чадахгүй гэж үзэж байгаа энэ нөхцөлд Тоёота Motor корпораци нь Японы иргэдэд  төдийлөн таалагдахгүй байгаа зуны наадамд нэр хүнд нь унагаах вий гэдгээс болгоомжилж ийм шийдвэр гаргасан гэж таамаглаж байна.

"Олимпийн наадам олон нийтийн ойлголтыг олж аваагүй арга хэмжээ болж байна" гэж Тоёота компанийн олон нийтийн харилцааны гүйцэтгэх захирал Нагата өдөр тутмын Ёмиури сонинд ярьжээ. Тоёота компанийн гүйцэтгэх захирал Акио Тоёода болон бусад удирдах албан тушаалтнууд 7-р сарын 23-нд болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохгүй гэж нэмж хэллээ.

Өөрсдийн ивээн тэтгэж буй тамирчдаа Япон улын TV сурталчилгаанд гаргах төвлөлгөөтэй байжээ.

Тоуота Motor корпорацын даган бусад Компанууд сурталчилгаагаа цуцлах магадлалтай байна.

Японы таван арав орчим компаниуд Токиогийн Олимпийг ивээн тэтгэхэд гурван тэрбум гаруй доллар зарцуулсан байна.

Дельта хувилбар COVID-19-ийн тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан Токио 4 дэхь онц байдалтай байгаа тул дэлхийн өнцөг булан бүрээс тус улсад нэвтрэн орж буй олон арван мянган тамирчин, албан тушаалтан, сэтгүүлчдийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь оршин суугчдын амь наман аюул учирч магадгүй байгаан олон нийтийн санааг зовоож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах