Цэс Close

ТЦА: Шөнийн цагаар дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 жолоочийн бичиг баримтыг хураалаа

Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, бүдүүн яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас наймдугаар сарын 25-26-нд шилжих шөнө долоон байршилд 32 алба хаагч, 16 автомашинтайгаар хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаа.

Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61, техникийн үзлэг оношилгоонд ороогүй гурав, зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна.

Цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна.    

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах