Цэс Close

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөр дуусна

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэлтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед тэг зогсолт хийхээс болгоомжилж наймдугаар сарын 26-наас эхлэн 20 хоног автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан юм. Тэгвэл тус улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалтын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 

Өмнө нь сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд, Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулж байсан юм.

Дугаарын хязгаарлалтын бүс нь:

  • Хойд хязгаар нь 32-ын тойрог
  • Урд хязгаар нь 120-ийн уулзвар
  • Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
  • Баруун хязгаар нь Саппорогийн тойргийн хүрээнд байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах