Цэс Close

Төрийн удирдах албан тушаалд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй 4500 төрийн албан хаагч ажилладгаас төрийн захиргааны албанд 10 хувь нь ажилладаг. Удирдах албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжгүй байна. Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалын ажлын байранд шалгалт хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн тохируулгууд хийгдээгүй байсныг бид ТАЗ-тэй хамтарч ажиллан хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөх боломжийг нээж өгсөн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн алба, тэр дундаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагт дэвшиж ажиллах боломжийг нээж өгсөн. Өнгөрсөн намар таван аймгийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг байгуулсан. Дахин таван төвийг Улаанбаатар хот болон аймгийн төвд байгуулахаар ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн намрын шалгалтад шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлж, үүнээс шалгуур хангасан Мандалбаатарын Маргад-Эрдэнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагийн даргаар томиллоо. ТАЗ-өөс М.Маргад-Эрдэнийг удирдах албан тушаалд томилох бүрэн боломжтой гэсэн тул холбогдох хуулийн дагуу АТГ-т “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн бичгийг авснаар томилгоог Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хийлээ гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах