Цэс Close

"Төр, төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа" хэлэлцүүлгийг зохион байгууллаа

"Төр, төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа" хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын их сургууль, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв, Хүүхдийн эрхийн форумтай хамтран зохион байгууллаа.
Хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах, хүүхдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зарим чиг үүргийг хүүхэд, гэр бүлийн чиглэлээр дагнан ажилдаг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг.
Иймд хүүхэд, гэр бүлийн төлөө ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагатай цаашид тогтвортой ажиллах чиглэлээ тодорхойлж, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах