Цэс Close

Т.Бат-Эрдэнэ: ИЗНН бүс нутгийн ногоон намуудын анхдугаар уулзалтад оролцож байна

Т.Бат-Эрдэнэ: ИЗНН бүс нутгийн ногоон намуудын анхдугаар уулзалтад оролцож байна

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал: Иргэний зориг ногоон намын удирдлагууд 2024 оны 11 сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  Казахстан улсад зохион байгуулагдаж байгаа бүс нутгуудын ногоон намуудын дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтад багийн бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцлоо.

ИЗНН-ын дэд дарга Т.Бат-Эрдэнэ: Казахстан улсын Туркестан хотод зохион байгуулагдсан энэхүү дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн ногоон намууд эвлэлдэн нэгдэж жил болгоны дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаар ийм шийдвэр гаргалаа. Анхны жилийн энэ холбооны үйл ажиллагааны ерөнхийлөгчөөр Казахстан улсын Ногоон намын дарга сонгогдлоо. Цаашид жил болгон болгон зохиогдох энэхүү дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн ногоон байгаль орчны чалленж буюу энэ сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцох бие биеийгээ дэмжин ажиллах агуулгын доор нэгдсэн үйл ажиллагаа боллоо.

ИЗНН-ын дэд дарга Д.Дэжидмаа: Энэхүү дээд хэмжээний уулзалтад намаас төлөөлж илтгэл тавьж оролцсон манай илтгэлийн агуулга болохоороо ногоон хамтын ажиллагаа бүс нутгийн хэмжээнд энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг бүгдээрээ нэг улс биш бүгдээрээ хамтарч ажиллая аа гэсэн уриалга тавьсан.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах