Цэс Close

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгажээ

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал гурван өдрийн турш үргэлжилж, шүүх өнөөдөр шийдвэрээ гаргасан байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон байна.

УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм. Тэгвэл өнөөдөр уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах