Т.Дүүрэн: Чингэлтэй дүүргийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор тус дүүргийн 300 залууг P-MBA хөтөлбөрт хамруулна
MYXAYT-аас зохион байгуулж байгаа Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 10000 залууг бизнесийн сургалт шат дараатайгаар болж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ удаад Чингэлтэй дүүргийн иргэдэд маш том боломж олдож байгаа талаар MYXAYT-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, МYXAYT-аас зохион байгуулж байгаа Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 10000 залууг бизнесийн сургалтын дараагийн элсэт тавдугаар сарын 25-аас Чингэлтэй дүүргийн Тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичигт зурсны хүрээнд Чингэлтэй дүүргийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор тус дүүргийн 300 залууг энэхүү сургалтад хамруулна. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн иргэд залуус энэ тавдугаар сарын 25-ны ЧДЗДТГ-тай хамтарч байгаа энэ бизнесийн сэргэлтийн сургалтад хамрагдсанаар та бүхэн 6 сарын олон улсын сургалтад хамрагдах эхний группт амжиж орох боломжтой. Олон Улсын лиценз бүхий энэхүү бизнес сэргэлтийн сургалт нь 300.000 төгрөгний өртөгтэй. Энэ удаагийн Чингэлтэй дүүрэгтэй хамтарч байгаа тавдугаар сарын 25-ны элсэлт нь суралцагч өөрөө 99.000 төгрөгийг төлнө. Үүндээ сурах бичгийг үнэгүй авна. Үлдсэн төлбөрийг ХНХЯ болон ЧДЗДТГ-аас төлөх боломжийг олгож байгаа юм. Цаашид энэ сургалт жилийн турш үргэлжилнэ. Хөтөлбөрт хэзээ ч хамрагдаж суралцах боломжтой. Яг энэ удаагийн тавдугаар сарын 25-ны сургалт бол Чингэлтэй дүүргийн иргэдэд тусгайлан зориулсан ЧДЗДТГ-тай хамтарч байгаа сургалт юм. Та бүхэн өөрсдийнхөө төлөө энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг уриалж байна гэжээ.
Сэтгэгдэл үлдээх