УИХ-ын чуулган хуралдана

Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын ээлжит чуулган хуралдана.
“Шангри-Ла” зочид буудалд
“Mongolian mining week-2023” чуулга уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн "Мэдээллийн төв"-д
11:00 цагт Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн талаар мэдээлэл өгнө.
Хангарди ордонд
12:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, хөгжил сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
Төрийн ордны баруун талын хаалганы гадна
13:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн хэвтээ жагсаал зохион байгуулна.
Сэтгэгдэл үлдээх