УИХ-ын ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг эцэслэн баталжээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэн УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. СЕХ-ны дарга энэ үеэр хэлэхдээ санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон. Санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн хяналтыг хийдэг ажлын хэсэгт тагнуул, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллахаас гадна тоног төхөөрөмжүүд тусгай хамгаалалтад байдаг. Сонгуулийн өмнө болон дараа нь тагнуул, цагдаа, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, ялангуяа сонгуулийн өмнө туршилт хийн ямар нэгэн нөлөө байна уу гэдгийг шалгаж баталгаажуулдаг журамтай гэлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжлээ.
Сэтгэгдэл үлдээх