Цэс Close

Улаанбаатар-Багануур чиглэлийн автобус 06:30 цагаас зорчдог боллоо

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Багануур-Улаанбаатар чиглэлд ZK6117Н загварын автобус нь 45 хүний суудалтай нийтийн тээврийн хоёр шинэ автобус үйлчилгээнд явж эхлээд буй.

НТБГ-аас мэдээлснээр иргэдийн хүсэлтээр Улаанбаатар-Багануур чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг өөрчилж, өчигдрөөс эхлэн өглөө 06:30, орой 19:50 цагт нэмэлт автобус явдаг болжээ. Өмнө нь 08:30 цагаас эхний автобус хөдөлдөг байв.

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай бөгөөд нийтийн тээврийн автобусанд том хүн 10.000, хүүхэд 5000 төгрөг төлж зорчиж байгаа юм.

Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/эцсийн зогсоол

Зогсоолууд: 

  • Тэнгэр плаза
  • Баянзүрхийн шалган бүртгэх товчоо
  • Налайхын дунд 2
  • Налайхын дунд 1
  • Эрдэнэ сум
  • Баяндэлгэр сум
  • Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос-Уул 1-р зогсоол, Тогос-Уул.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах