Цэс Close

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” НАМА дэмжлэгт төслийн хэрэгжилтийн гэрээг байгууллаа

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Өнөөдөр төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээг байгууллаа.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” НАМА дэмжлэгт төсөл 2026 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 375 барилгыг дулаалж, засварлахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг бий болгох зорилготой уг төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах