Цэс Close

Улаанбурханы батлагдсан тохиолдол 1296 болжээ

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн /2025 оны 5-р сарын 5-ны/ байдлаар өссөн дүнгээр 1296, эдгэрсэн тохиолдол 868,  Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.

Эдгээр батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 нас байгаа ба ЕБС-ийн 10 гаруй хувьд нь улаанбурханы 3-аас дээш  тохиолдол бүртгэгдсэн  байгаа тул өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар(НЭМГ), Боловсролын ерөнхий газар (БЕГ)-тай хамтарсан явцын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулав.

Эрсдэлийн үнэлгээнд ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан ахлах шинжээч, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, дэд захирал, зөвлөх, дархлаажуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд, НЭМГ болон БЕГ-ын суралцагчийн хөгжлийн асуудал болон Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд тус тус  оролцлоо.

Явцын эрсдэлийн үнэлгээнээс цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллагуудад хэрэгжүүлэх зөвлөмж  боловсруулж хэрэгжүүлнэ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах