Уяачдын холбооноос цахим наадмыг цуцлахыг эсэргүүцэн морьтойгоо жагсаж байна
УОК-ын өчигдрийн хуралдаанаас цахим наадмыг цуцлах эсвэл наадам тэмдэглэхийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ асуудлыг Засгийн газар өнөөдөр хуралдан шийдвэрлэхээр болсон юм. Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна.
Тус холбооноос цахим наадмыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүллээ.
Мөн Уяачдын холбооноос хүмүүсийг хөдөө орон нутгаас дуудаагүй. Энэ хүмүүс өөрсдөө ирцгээсэн. Тиймээс Монголын морин спорт уяачдын холбооноос байр сууриа илэрхийлж байна. Засгийн газар энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрээ гаргах хүртэл уяачид бид Сүхбаатарын талбайд хүлээх болно гэлээ.


Сэтгэгдэл үлдээх