Цэс Close

У.Хүрэлсүхийн танхимын ДОЛООН сайд улирахаар болжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагаас товлогджээ. МАН-ын удирдлагууд дийлэнх сайд нарын томилгооны асуудалд тохиролцож чадСан ч тодорхойгүй үлдсэн томилгоог УЗ-ийн хурлаас эцэслэх бололтой. 

У.Хүрэлсүхийн сайд нараас  

  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар 
  • Уул уурхай, хүнд үйлдвэрий сайд Г.Ёндон
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар үлдэж байгаа юм байна. 

Харин Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Жавхланыг томилохоор тогтжээ. Мөн Соёлын сайдын Монгол HD телевизийн захирал Ч.Номин яригдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, шинжлэх ухаан, Батлан хамгаалахын сайд нар тодорхойгүй байна.  

Харин хамгийн их маргаантай байгаа нь Эрүүл мэндийн сайд бөгөөд ДЭМБ-д ажиллаж байсан н.Дэлгэрмаа эсвэл өмнөх сайд Т.Мөнхсайхан нарын нэгийг УЗ-өөр хэлэлцүүлэн томилохоор болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах