Цэс Close

Философич С.Молор-Эрдэнэ ИЗНН-д элсчээ

Философич С.Молор-Эрдэнэ. Иргэний Зориг Ногоон намын гишүүнээр элсчээ. Тэрээр өөрийн сошиал хуудаснаа “УИХ-д нэр дэвшинэ! 2024 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг - Ногоон намаас Нийслэлийн тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өглөө” гэж бичжээ.

Улс төрийн ууган хүчний нэг ИЗНН нь энэ сонгуульд нэр цэвэр, мэдлэг боловсролтой, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмжүүрт хүрсэн нэр дэвшигчдийг оролцуулах болно гэж мэдэгдэж байсан.

Философич С.Молор-Эрдэнийн тухайд ХБНГУ-д боловсрол эзэмшсэн, үзэл бодлоороо ялгардаг, олон нийтийн сэхээтний тод төлөөллийн нэг юм.

Энэ сонгуулийн тухайд намууд тавдугаар сарын 14-20-ны өдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа дотооддоо явуулж дуусах байгаа. Үүний дараагаар нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болж, СЕХ-нд бүртгүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах