Цэс Close

Фото сурвалжилга: Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжийг буулгаж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм. Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах