Цэс Close

Фэйсбүүкээр залилан хийсэн иргэдэд 1-8 жилийн хорих ял оногдууллаа

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Дээрх нэр бүхий иргэд бүлэглэн 2019 оны арван хоёрдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл хугацаанд бусдын фэйсбүүк сүлжээнд хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утгатай зурвас илгээсэн байна. Ингээд 84 иргэнээс 66 сая төгрөг залилж авчээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 02-нд дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бусад дөрвөн иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах