Цэс Close

Хамба лам Д.Жавзандорж шинийн 9-нд насны авшиг хайрлана

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж дээдэс сүсэгтэн олны дахин дахин айлтгасныг хүлээн авч, насны авшиг хүртээх болжээ. Тодруулбал, хаврын тэргүүн сарын шинийн 9 буюу 2024 оны хоёрдугаар сарын 18-ны ням гарагт 10.00-13.00 цагийн хооронд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

Энэ үеэр лам хуврагууд ном хурж, буян хишгийн даллага авахуулах бөгөөд сүсэгтэн олныг хурал номын өмнө махан хоол, сонгино сармис идэхгүй хүрэлцэн ирж, буянаа хураахыг санууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах