Харааны бэрхшээлтэй 8 настай охиныг автобусанд явж байхад нь бэлгийн дарамт үзүүлж бэлэг эрхтнээ бариулахыг оролджээ
Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 116-р сургууль орчмын автобусанд сууж явсан харааны бэрхшээлтэй 8 настай охиныг хажууд нь сууж явсан наймдугаар ангийн хүүхэд хүчирхийлэхийг завджээ.
Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 30-ны өдөр харааны бэрхшээлтэй 8 настай Ц-г тухайн автобусанд сууж явсан 13 настай У оролдож улмаар өмд рүү нь гараа оруулж өгзөгийг нь базсан байна. Хэргийн талаарх дуулага мэдээллийг охины гэр бүлээс цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд “Автобусанд байсан хүү, охины минь өмдөнд гараа хийж, бэлэг эрхтнийг оролдон өөрийнхөө эрхтнийг бариулсан байна” хэмээн мэдүүлжээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх