Цэс Close

ХАРАА ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР, ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Хараа хамгаалах дэлхийн өдөр, Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос гишүүдийн уулзалт хийлээ. Тус уулзалт нь жил бүр тогтмол зохион байгуулагддаг бөгөөд гишүүд холбооны үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ хэлдэг юм. Уулзалтыг ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн нээж, харааны бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа салбарын ажлыг танилцуулж, тус холбоотой цаашдаа нягт хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах