Цэс Close

Хариуцлагын соёлыг нэвтрүүлсэн У.Хүрэлсүх, дотоод “зодооноо” дийлсэн С.Эрдэнэ, чимээгүйхэн мяраах Д.Энхбат нарын хэн нь сонгуульд ялах вэ?

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодроод байгаа. МАН-аас нэр дэвшиж буй  У.Хүрэлсүх ковидын үед иргэдийнхээ төлөө чамгүй ажил хийсэн. Энэ ч утгаараа цар тахлын үед улстөржилтийг хүсээгүй гэдгээ ч мөн мэдэгджээ. У.Хүрэлсүхийн хувьд хариуцлага  хүлээнэ гэдэг улс төрийн соёлыг Монголд бий болгосон.

Харин АН-аас  нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд нэлээд хүндхэн нөхцөлд нэр дэвшихээр боллоо. Дараалсан том ялагдлууд, намын дотоод зодооноос гарч ирнэ гэдэг амаргүй. Ямартай ч тэрээр одоогийн Ерөнхийлөгчийн хувь тоглолтын эсрэг сөрж зогслоо. АН-ыг сонгуульд оруулахаар болгож чадлаа. Харин ХҮН-ийн нэр дэвшигч Д.Энхбат сошиалд олон жил жиргэж, постолсныхоо давуу талыг ашиглаж, сонгуульдаа бэлдэж байна. Нөгөө хоёр нэр дэвшигчээ бодвол төрд ажилласан хугацаа бага учраас магадгүй нэр цэвэр мэт харагдаж байж болох юм. Ачир дээрээ ямар гэдэг нь сонгуулийн явцад тодроод ирэх биз ээ.

                                                                                                  М.Нарантуяа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах