Цэс Close

ХЗДХЯ-ны албан хаагчдад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г өнөөдөр (2024.10.17) Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдад танилцууллаа.

Эрэгтэй, эмэгтэй хүний талаарх монголчуудын зарим уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлт нь эргээд хувь хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, эрэгтэй хүн хатуу чанга, сэтгэлийн хаттай байх ёстой гэх нийгмийн хүлээлтээс болж өвдсөн ч зовиураа нуудаг, эрүүл мэнддээ анхаарч биеэ торддог эрчүүдийг "аминдаа хайртай" зэргээр шоглох хандлага нь хүн амын жендэрийн мэдрэмжийг илтгэх энгийн жишээ болоод буй. Иймд нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг даван туулж, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх нь дээрх төлөвлөгөөний гол зорилго бөгөөд тус зорилгод хүрэхэд гэр бүлийн гишүүн бүрийн ойлголт, хандлага нэн чухал болохыг онцоллоо.

Үндэсний хэмжээний танилцуулгыг Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг удирдаж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл хүргэн ажиллаж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах